
Манай улсын Автотээврийн газрын дарга Н.Пунцаг Өвөрмонголын их
сургуульд боловсон хүчин бэлтгэх хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Уг
гэрээнд зааснаар жил бүр Монгол талаас 20 хүртэл оюутныг автотээврийн
чиглэлээр Өвөрмонголын их сургуульд сургах юм. Мөн багш судлаачдыг
солилцон туршлага хуваалцаж, хамтарсан судалгаа шинжилгээ хийх юм байна.

Манай улсын Автотээврийн газрын дарга Н.Пунцаг Өвөрмонголын их сургуульд боловсон хүчин бэлтгэх хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Уг гэрээнд зааснаар жил бүр Монгол талаас 20 хүртэл оюутныг автотээврийн чиглэлээр Өвөрмонголын их сургуульд сургах юм. Мөн багш судлаачдыг солилцон туршлага хуваалцаж, хамтарсан судалгаа шинжилгээ хийх юм байна. Гэрээг хүчин төгөлдөр болгохын тулд манай улсаас Батлан хамгаалах сургууль, Механик инженерийн сургууль, ХААИС-ийн инженерийн сургуулийн төлөөллүүд гары үсэг зуржээ. Харин Өвөрмонголын талаас Зам харилцааны сургуулийн захирал Цай Жи Ий, Эрхэмбаяр нар гарын үсэг зурсан байна. Гэрээ ойрын хугацаанд хэрэгжиж эхлэх аж.