Улаанбаатар хотод цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 3-5 градус хүйтэн байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.
Улаанбаатар хотод цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 3-5 градус хүйтэн байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос секундэд 4-9 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 10-15 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын саваар 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 3-8 градус, говийн нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.