Нийслэлийн зам засварын ажил ирэх сараас эхэлнэ
Нийслэлийн зам
засварын ажил ирэх сараас эхэлнэ
Нийслэл хотын зам
засварын ажил ирэх дөрөвдүгээр сараас эхлэх аж. Үүнтэй холбоотойгоор Автозамын
газраас Улаанбаатар хотын хэмжээнд барих зам засвар, шинэчлэлийн ажлын
төлөвлөгөөг гаргажээ. Үүнд Сонгинохайрхан дүүргийн Буяны 2.8 км, Сүхбаатар
дүүргийн Бэлхийн таван км, Шарга морьт –Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа
хүртэлх таван км автозамын ажлыг гүйцэтгэх юм байна. Мөн Баянгол дүүргийн
хорооллын доторх 2.6 км авто замын шинэчлэлт, мөн Налайх дүүргийн 3-р хорооны
0.5 км авто замын засвар шинэчлэлтийг гүйцэтгэх юм байна. Яармагийн гүүрээс
Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэл 13.7 км авто
зам, Нисэхийн товчооноос Биокомбинат, Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто
замын өргөтгөл, шинэчлэлтийг гүйцэтгэх аж.