Нийслэлийн есөн
дүүрэг, 132 хороонд оршин сууж буй айл өрх болон аж ахуйн нэгжийн хог хаягдлыг
сар бүр ачиж, тухай бүрт нь төлбөрийг нь авдаг байсан. Х
Нийслэлийн есөн
дүүрэг, 132 хороонд оршин сууж буй айл өрх болон аж ахуйн нэгжийн хог хаягдлыг
сар бүр ачиж, тухай бүрт нь төлбөрийг нь авдаг байсан. Харин өнгөрсөн оны
долдугаар сараас эхлэн хог ачсаны төлбөрийг цахилгааны төлбөртэй хамтатган
авдаг болсноос хойш ихэнх хороодод хог ачихаа больж нийслэлийн иргэд хогондоо
дарагдах болжээ. Төлбөрийг тогны мөнгөний хамтаар урьдчилан авснаар хогны
менежмент сайжрах бус, улам дордож сардаа нэг ч ачихаа больсон хэмээн иргэд
гомдоллож байна. Хогоо ачихгүй байж, сар бүр хогны мөнгө авдаг нь иргэдийн уур
бухимдлыг ихэд хүргэдэг байна. Ялангуяа Баянзүрх, Дэнжийн мянга орчмын айлуудын
хогийг сүүлийн зургаан сар ачаагүй гэнэ.