Төрийн өмчийн хорооны даргын албан тушаалд өрсөлдөхөөр Төрийн албаны зөвлөлд долоон хүн бүртгүүлсэн. Үүнээс Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа дэд консул А.Энхболд, ТӨХ-ны ажилтан Ц.Нанзаддорж, О.Ганбат нар шалгарч үлдээд байгаа.

Төрийн өмчийн хорооны даргын албан тушаалд өрсөлдөхөөр Төрийн албаны зөвлөлд долоон хүн бүртгүүлсэн. Үүнээс Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа дэд консул А.Энхболд, ТӨХ-ны ажилтан Ц.Нанзаддорж, О.Ганбат нар шалгарч үлдээд байгаа. Харин Төрийн албаны зөвлөлөөс эдгээр гурван хүний дээд боловсролын гэрчилгээ болон эрдмийн зэргийг хянуулахаар МХЕГ болон БСШУЯ-нд хандсан байна. Учир нь сүүлийн үед төрийн албанд хуурамч дипломтнууд ихээр шургалсаар байгаа аж. Хэдийгээр энэ асуудлаар төрийн албаны зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдах байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас маргаашийг хүртэл хойшилсон. Мөн ЭМЯ, ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, Автотээврийн болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын сонгон шалгаруулалт энэ өдрүүдэд болох учраас ТӨХ-ны даргад нэр дэвшигчийн нэрийг Засгийн газарт мэдүүлэх хугацаа хойшилж магадгүй байгаа аж.
Б.Чимэг