Өнөөдөр МоАХ-ны залуучуудын анхдугаар чуулган Төрийн ордонд эхэлж байна

Өнөөдөр МоАХ-ны залуучуудын анхдугаар чуулган Төрийн ордонд эхэлж байна. Энэ үеэр дуучин Б.Батцэнгэл буюу Quiza “Тамын тойрог”, Иргэний хөдөлгөөний зохицуулагч О.Магнай “Улс төр ба залуучуудын оролцоо”, дэлхийн аварга Х.Цагаанбаатар “Амжилтын төлөө” зэрэг сонирхолтой илтгэлүүд тавих юм байна. Энэ чуулга уулзалтаар МоАХ-ны залуу үеийнхэн ардчиллыг яаж гүнзгийрүүлэх, цаашид ямар үйл ажиллагаа явуулах талаар хэлэлцэж уриалга бичиг гаргахаар төлөвлөжээ. Мөн чуулганы төгсгөлд МоАХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Х.Баттулга үг хэлэх юм.