“Зоос” банкны захирал асан Ш.Чуданжийд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд хянан хэлэлцэж, түүнийг гэм буруутайд тооцон зургаан жилийн хорих ял оноосон.

“Зоос” банкны захирал асан Ш.Чуданжийд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд хянан хэлэлцэж, түүнийг гэм буруутайд тооцон зургаан жилийн хорих ял оноосон. Гэвч насанд хүрээгүй хүүхэдтэй учир ял эдлэх боломжгүй хэмээн Өршөөлийн хуульд хамруулан өршөөсөн билээ. Харин тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, өөрийгөө гэм буруугүй хэмээн Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.
Анхан шатны шүүхээс түүнийг 13 удаагийн үйлдлээр 1.6 тэрбум төгрөгийг касснаасаа авч, хувьдаа завшсаныг тогтоосон байна. Харин тэрээр шүүхийн явцад уг мөнгийн хүмүүст зээлдүүлсэн хэмээн тайлбарлажээ. Тэгэхээр түүний хэрэг давж заалдах шатны шүүхээс буцвал тэрээр ял эдэлж магадгүй байна. Учир нь түүний хүүхэд саяхан 18 нас хүрчээ. Ш.Чуданжийд холбогдох хэрэг өршөөлийн зүйл ангид хамрагдахгүй зүйл анги аж. Хүүхэд насанд хүрээгүй гэх шалтгаанаар өршөөсөн түүний Өршөөлийн хуулийн үйлчлэлийн хугацаа дууссан байна.
Б.Чимэг