Турк улсын лигионер тоглогч Эрсан Илиясовад АНУ-ын сагсан бөмбөг зохиж эхэлж байгаа бололтой. Шинэ улирал эхлэхэд төдийлөн сайн тоглолт үзүүлж чадахгүй байсан тэрээр одоо “Милауки Бакс”-ын хамгийн чухал тоглогчдийн нэг болжээ.

Турк улсын лигионер тоглогч Эрсан Илиясовад АНУ-ын сагсан бөмбөг зохиж эхэлж байгаа бололтой. Шинэ улирал эхлэхэд төдийлөн сайн тоглолт үзүүлж чадахгүй байсан тэрээр одоо “Милауки Бакс”-ын хамгийн чухал тоглогчдийн нэг болжээ. Илиясова сүүлийн гурван тоглолтонд дундын зайнаас 78 %, холын зайнаас 76 %-тай довтолсон ба чөлөөт шидэлтэй 87 %-тай гүйцэтгэж, 29.6 оноо, 8 самбар дунджилсан юм. Түүний энэ гайхалтай тоглолт үрлгэлжилсээр байвал Баксын төвийн тоглогч Богутыг ажилгүй болгох нь.
Б.Ням