Оюутолгой ордыг эзэмшдэг “Айвенхоу майнз” компани дахь эзэмшлээ 51 хувьд
хүргэсэн “Рио Тинто” компани Мозанбек улс дахь Бенга нүүрсний ордынхоо
10 хувийг зарсныг олон улсын ажиглагчид олон янзаар тайлбарлаж байна.

Оюутолгой ордыг эзэмшдэг “Айвенхоу майнз” компани дахь эзэмшлээ 51 хувьд хүргэсэн “Рио Тинто” компани Мозанбек улс дахь Бенга нүүрсний ордынхоо 10 хувийг зарсныг олон улсын ажиглагчид олон янзаар тайлбарлаж байна. Энэ хувийг худалдаж авсан Энэтхэгийн уул уурхайн “Тата стийл” компани үүнд ихэд олзуурхаж, цаашид хувьцаагаа нэмэх сонирхолтой байгаа аж. Учир нь Бенга нүүрсний орд нь нөөц ихтэйн дээр аль хэдийн Европт нүүрсээ экспортлохоор олборлолтоо эхэлсэн байна. Нэг үгээр, тун ирээдүйтэй уурхай аж. Харин яагаад "Рио Тинто" ашигтай уурхайгаа зарж эхэлснийг хоёр янзаар тайлбарлаж байна. Нэгд, "Рио Тинто" нүүрсний гэхээсээ ураны ордод түлхүү анхаарах болсон тул хөрөнгөө ураны салбарт зарцуулахаар хурааж байгаа гэж үзэж байгаа юм. Хоёрт, Монголын Оюутолгойг өөрийн болгохын тулд "Айвенхоу Майнз" дахь хувиа нэмэгдүүлж, хувьцаа эзэмшигчдээс худалдаж авахын тулд бусад жижиг ордуудаа зарж байгаа гэж таамаглаж байна.