2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгт ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарыг буруутган, шүүхээр болоод байгаа.

2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгт ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарыг буруутган, шүүхээр болоод байгаа. Тэдэнд холбогдох шүүх хурал маргааш 09.30 цагаас Сүхбаатар дүүргийн шүүхэд болно. Өнгөрсөн сарын 27-нд болох байсан шүүгдэгч Д.Зоригтын өмгөөлөгч ирээгүй, мөн тухайн үед ажиллаж байсан ҮАБЗ-ын гишүүдийг гэрчээр оролцуулах болсноор хойшилсон юм. Харин энэ хугацаанд тус хэргийн хохирогчид хавтаст хэрэгтэй танилцсан байна. Мөн шүүгдэгчдийг хавтаст хэрэгтэй нь танилцуулжээ. Учир нь шүүх хуралд шүүгдэгч нар хавтаст хэрэгтэй танилцаагүй бол хойшлох магадлалтай учир ийнхүү хохирогч, шүүгдэгч нарыг хавтаст хэрэгтэй танилцуулсан аж.
Б.Чимэг