
“Улаанбаатар” кино наадмын үеэр “Шилдэг кино”, “Шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүрийн жүжигчин”, “Шилдэг эрэгтэй эмэгтэй туслах дүрийн жүжигчин”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг зураглаач”, “Шилдэг дэбют кино”, “Шилдэг хөрөнгө оруулагч”, “Үзэгчдийн таашаал хүртсэн шилдэг кино” зэрэг 20 төрлөөр шилдгүүдийг тодруулна. Энэ жилийн Улаанбаатар кино наадмын Академийн шагнал гардуулах ёслолд “Бодлын хулгайч” кино хамгийн олон төрөлд нэр дэвших магадлалтай байгаа аж.
Дашрамд дуулгахад, өнгөрсөн онд анх удаа зохиогдсон “Улаанбаатар” кино наадамд нийт 34 кино нэр дэвшиж, 19 номинациар шилдгүүдээ тодруулж байжээ.