
“Намайг өөртэй нь удаан ярихад тэр дуртай. Тэр үргэлж надтай хамт явдаг. Би түүнд бүр хүрч хүртэл болдог. Тэр байнга л дэргэд байгаа юм шиг санагддаг. Ээж надаас “Намайг үгүйлж байна уу, миний хэрэг юу байна?” гэж асуудаг. Би түүнд “Та надад үргэлж хэрэгтэй” гэж хэлсэн” хэмээн Бобби Кристина Браун ярьсан байна.
Эхийнхээ амьдралын сүүлчийн хэдэн сарын турш Кристина дэргэдээс нь холдоогүй юм. Магадгүй нэрт дуучин мөдхөн ертөнцийн мөнх бусыг үзүүлэхээ мэдэрч, охиноо сайтар асрахыг хүссэн ч байж болох гэнэ. Охин нь нэрээ өөрчилж, өөрийгөө Кристина-Хьюстон гэж нэрлүүлэхийг хүсч буйгаа саяхан илэрхийлсэн билээ. Түүний эцэг Бобби Брауныг Уитни Хьюстоныг хар тамхинд донтуулсан гэж олон нийт буруутгадаг юм.