Одон орон судлаачид 1912 онд Атлантын далайд байсан олон тооны мөсөн
уулыг нар, сар, эх дэлхийн ойртолттой холбон тайлбарлаж байна. Техасын
их сургуулийн эрдэм шинжилгээний ажилчид нэгэн сэтгүүлд өөрсдийнхөө
судалгааны ажлын талаар нийтлэл бичжээ.

Одон орон судлаачид 1912 онд Атлантын далайд байсан олон тооны мөсөн уулыг нар, сар, эх дэлхийн ойртолттой холбон тайлбарлаж байна. Техасын их сургуулийн эрдэм шинжилгээний ажилчид нэгэн сэтгүүлд өөрсдийнхөө судалгааны ажлын талаар нийтлэл бичжээ. Атлантын далайд олон тооны мөсөн уул байсан нь “Титаник” хөлгийн мөхлийн нэг шалтгаан болсон гэдэг. Судлаачдын хийсэн ажлын хүрээнд 1912 онд 1400 жилд нэг удаа тохиолддог нар, сар дэлхийтэй ойртсоноос болж энэхүү сүйрэл болсон гэдгийг тогтоосон байна. Гренландын мөсөн арлаас олон тооны томоохон мөсөн уулууд тасарч далайд тогтсон байсны нэг нь “Титаник”-ийг сүйрэлд хүргэжээ. 1912 оны дөрөвдүгээр сарын 10-нд Европоос Америкийн зүг хөдөлсөн “Титаник” хөлөг онгоцонд тухайн үед 2200 хүн зорчиж байв. Аяллын тав дахь өдөр тус хөлөг онгоц мөсөн уултай мөргөлдөж живсэн юм.
Сэтгэгдэл (3)