Бөхчүүд урлагийн тоглолт хийнэ

Бөхчүүд энэ сарын 19-нд “Тэнхээт эрсийн тэнгэрлэг аялгуу” тоглолт хийхээр болжээ. Тэд урлагийн бүсгүйчүүдтэй хамтран дуулах бөгөөд тоглолтод гавьяат жүжигчин Г.Эрдэнэцэцэг, СТА, Б.Батболд, Б.Батмэнд, Э.Оюумаа, Д.Бурмаа, А.Мөнхбат, Х.Батмэнд, Булган-Эрдэнэ, М.Отгонгэрэл, Л.Нарантуяа нар оролцох юм.
“Тэнхээт эрсийн тэнгэрлэг аялгуу”-нд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Рагчаа, М.Өсөхбаяр, улсын харцага Т.Нармандах, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, улсын начин Б.Цэнгэлсүрэн, Д.Лхагвадорж, С.Багахүү, аймгийн арслан О.Өлзиймөнх, Х.Айдос, М.Ганзориг, сумын заан Б.Улаалзгана, Ө.Сүхбат нар оролцох аж.