Энэ бол NBA-гийн хувьд маш чухал өдрүүдийн нэг юм. Улирал талаасаа хэтэрч, багууд бүрэлдэхүүнээ сорьж, дасгалжуулагчид Плейоффт бэлдэж эхлэх энэ үед хамгийн завгүй ажилладаг хүмүүс бол тоглогчдын төлөөлөгчид болон багийн менежерүүд юм. Түүхийг сөхвөл энэ өдөр дараахи NBA-гийн ертөнцийг донсолгож, улирлын үр дүн, багуудын амжилтыг өөрчилсөн солилцоонууд болж байжээ:

1. Рашид Уоллос Пистонс руу, 2004 он - Боб Сура, Ребрака, драфтын сонголт нарыг Атлантад өгч Пистонс Рашидыг авч билээ. Улмаар Плейофф, Финалын цувралын нийт 23 тоглолтонд Уоллос 13 оноо, 8 с.б.а дунджилж, Пистонс аварга авч байсан юм.
2. Уилт Чамбэрлэйн Сиксэрс рүү, 1965 он - Диеркин, Шаффер, Ньюман, бэлэн мөнгөөр Уилтыг сольж байжээ. Энэ гурван тоглогчийн нэрийг анх удаа сонсож байгаа хүмүүс зөндөө л байх.
3. Клайд Дрэкслэр Хьюстон руу, 1995 он - Отис Торп, Марчело Никола, драфтын сонголт (Рандольф Чилдрэсс) нараар Дрэкслэр, Трэйси Мүррэй хоёрын Рокетс сольж авч байжээ. Клайд улмаар Рокетсийн өмсгөлтэй 21.4 оноог улиралд, 20.5 оноог Плейоффт дунджилж, Рокетс ч аварга цолоо хамгаалсан.
4. Пао Гасол Лэйкэрс рүү, 2008 он - Квами Браун, Марк Гасолын эрх, Криттэнтон, драфтын эрхээр Испани залууг Лэйкэрс авсан солилцоо одоо Маркийн сайн тоглолтыг харахад Гриззлисд алдаад байх юмгүй юм шиг ч гэсэн тухайн үедээ Лэйкэрсийг элит багийн хэмжээнд эргүүлэн аваачиж, одууд одуудтай нийлэх хөдөлгөөнийг эхлүүлснээрээ чухал солилцоо байсан юм.
Харин энэ жил юу болох бол? Дуайт Нэтс рүү явах уу? Монта Эллисийг Уарриорс солих уу? Лэйкэрс холбогчоор хэнийг авах бол? Рондог уу? Жош Смит, Пао Гасол гэсэн хүчний довтлогчид шинэ өмсгөлтэй улирлыг үргэлжлүүлэх үү? Энэ бүх асуултын хариултыг бид баасан гаригийн өдөр 12 цаг гэхэд авах болно.