Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. 2-4 градус дулаан байна. Нутгийн баруун хагаст үүлшиж, баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Идэр, Тэс голын сав газраар 9-14 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор 10-15 градус, Говийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.