
Хуралд даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр, шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар С.Хишигжаргал, өмгөөлөгч О.Алтангэрэл, Л.Өлзийхүү, Д.Энхтунгалаг, Д.Оросоо, Ц.Итгэл нар оролцохоор болжээ.
Хэдийгээр уг шүүх хурал өнгөрсөн сарын 27-нд болох байсан ч шүүгдэгч Д.Зоригтын өмгөөлөгч ирээгүй, тухайн үеийн төрийн тэргүүнээр ажиллаж байсан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Хуульзүй дотоод хэргийн яамны сайд асан Ц.Мөнх-Оргил, ҮАБЗ-ийн гишүүн асан Д.Лүндээжанцан нарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргаснаар хойшилсон юм. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 294.2-т зааснаар ”Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн буруутгаад байгаа. Хэрэв тэдний гэм буруутай нь шүүхээр тогтооогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгэнэ хэмээн заажээ. Энэ нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй зүйл анги аж.
Б.Чимэг