NBA-ын энэ улирлын сүүлийн солилцооны цонх хаагдахад хэдхэн хоног үлдээд байгаа юм. Энэ үед багууд солилцоо, наймаа хийж удахгүй болох “плей офф”-ын шатанд бэлдэж эхэлж байгаа юм.

NBA-ын энэ улирлын сүүлийн солилцооны цонх хаагдахад хэдхэн хоног үлдээд байгаа юм. Энэ үед багууд солилцоо, наймаа хийж удахгүй болох “плей офф”-ын шатанд бэлдэж эхэлж байгаа юм. Энэ удаагийн солилцоогоор олон багуудын ирээдүйн хувь заяа шийдэгдэх бөгөөд хамгийн эхний солилцоо “Милоуки Бакс”, “Голден Стейт Уоррорс” багуудын хооронд явагдлаа. Голден Стейтийн хамгийн гол тоглогчдийн нэг болох Монта Эллис, төвийн тоглогч Экпэ Юдо, Куами Браун нараар гэмтэлтэй байгаа Эндрью Богут, Стивен Жэксон гэсэн хоёр тоглогчийг солилоо. Энэ нь мэдээж Баксын хувьд тун боломжийн солилцоо болсон бөгөөд “плей офф”-д хүчтэй өрсөлдөх нь тодорхой боллоо.