АНУ-ын Сенатад хүргүүлсэн байна.

АНУ-ын Сенатад хүргүүлсэн байна.
Зургаадугаар сард багтаан уг томилгоог батлах байх гэж Төрийн Департамент мэдээллэж байна.
Хэрвээ санал батлагдвал Хатагтай Кемпбэлл энэ намар гурван жилийн хугацаатай үүрэгт ажлаа дуусгах Жонатан Эддлтоны халааг авна.
Хатагтай Кемпбэлл Гадаад харилцааны албанд 1989 оноос хойш ажиллаж байна. 2011 оны долдугаар сараас өдгөөг хүртэл Иракийн өмнөд хэсгийн Басра хот дахь АНУ-ын Ерөнхий консулын газрын Ерөнхий консулын алба хашиж байсан. Тэрбээр өмнө нь Төрийн нарийн бичгийн даргын Менежмент болон Нөөцийн асуудал эрхэлсэн орлогч Жэкоб Люгийн нарийн бичгийн дарга байсан бөгөөд Иракийн шилжилтийн үйл явцын төлөвлөлтийг хариуцаж байв.
Д.Идэр