Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Эрүүл мэндийн яам, Замын
Цагдаагийн газар, Автозамын газар, Монголын мянганы сорилтын сан,
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч нарын дунд Швед улсын замын
хөдөлгөөний аюулгүй байдлын туршлагыг Монголд нэвтрүүлэх боломжуудын
талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлэгт замын хөдөлгөөний аюулгүй байдлаараа дэлхийд тэргүүлдэг Шведэд очиж, туршлага судлаад ирсэн хүмүүс оролцсон байна. Швед улсын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль хичээлийнхээ хөтөлбөрт замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хичээл оруулдаг байна.
Тус улсад 1000 хүнд 625 автомашин ногддог, 9.7 сая хүн амынх нь 87 хувь нь авто тээврийн хэрэгсэлтэй осол аваар туйлын бага гардаг байна. Тиймээс тус улсын замын хөдөлгөөндөө хэрэгжүүлдэг арга туршлагын талаар ярилцжээ.
Д.Идэр