
Чуулганы үеэр НҮБ-ын тусгай төлөөлөгч Марзуки Дарусман БНАСАУ-д 2011 оны есдүгээр сараас 2012 оны нэгдүгээр сар хүртлэх хугацаанд болсон үйл явдлын талаар илтгэл тавьж, хүний эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлжээ. Гэтэл илтгэлийн дараа Умардын төлөөлөгч илтгэл тавьж “гадны мэргэжилтнүүдийн хэлж байгаа худал” гэсэн байна.
Илтгэл дуусч БНАСАУ-ын төлөөлөгчид танхимаас гарч явах замдаа БНСУ-ын төлөөлөгчтэй таарч бухимдсан сэтгэлээ ил гарган гар зөрүүлсэн ажээ. Зодоонд оролцсон нэг хүнийг саатуулаад байгаа гэнэ.
Д.Идэр