Өдрийн ангийн эхний хичээл 10.00 цагаас, эчнээ ангийн эхний хичээл 17.40 цагаас эхэлж байхаар төлөвлөжээ.

Өдрийн ангийн эхний хичээл 10.00 цагаас, эчнээ ангийн эхний хичээл 17.40 цагаас эхэлж байхаар төлөвлөжээ.
ХААИС хотын захад байрладаг тул оюутнууд замын түгжрэлээс болж хичээлээсээ хоцрох нь сүүлийн үед ихэссэн байна.
Харин эчнээ ангийнхан энэ журмыг эсэргүүцэж байна. Учир нь тэдний хичээл 21.40 цагт тардаг бөгөөд энэ үед нийтийн тээвэр зогссон байдаг хэмээн эсэргүүцсэн шалтгаанаа сургуулийн удирдлагууддаа хүргүүлжээ.
Д.Идэр