Өсвөрийн анхдугаар олимпийн аварга, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний
мастер Баатарзоригийн Батцэцэгийн нэрэмжит өсвөр үеийн аварга
шалгаруулах чөлөөт бөхийн олон хотын нээлттэй тэмцээн 2012 оны 03 дугаар
сарын 14-15-ны өдрүүдэд Налайх дүүргийн БТСХороо болон МСҮТ-ын зааланд
явагдахаар болжээ.

Тэмцээн нь нийслэлийн болон орон нутгийн чөлөөт бөхийн клуб, хорооны өсвөрийн тамирчдыг өргөнөөр хамруулж, өрсөлдөөнийг өрнүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх, ирээдүйд улс, тив, дэлхий, олимпийн наадамд оролцох боломжийг нэмэгдүүлэхийг зорилго болгожээ.
Хөвгүүд: 28, 32, 35, 38, 42, 46, 50, 54, 58, 63, 69 кг, охид: 38, 40, 43, 46, 49, 52, 56, 59 кг-ийн ангилалаар явагдана. Жин 1кг-ийн зөрүүтэй байж болно гэв.
Тэмцээний жин тус бүрт эхний 3 байр эзлүүлж өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнах аж. Багийн дүнг 19 бөхийн амжилтаар дүгнэж эхний 3 байрт шалгарсан дасгалжуулагчийг өргөмжлөл алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшуулах юм байна.
Батцэцэг нь “Сингапур 2010″ Өсвөрийн анхдугаар олимпийн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд алтан медаль хүртсэн билээ.
Д.Идэр