Монголын махны холбооноос Нийслэлийн захирагчийн албанд “Нөөцийн махны
үнийг тодорхой хэмжээгээр нэмнэ” гэсэн мэдэгдэл ирээд байгаа ажээ.

Нөөцийн махыг өрхийн орлого муу, амьдралын боломж тааруу айлуудад зориулан мөн махны үнэ тогтворжуулах зорилгоор гаргадаг. Өнөөдрийн байдлаар нөөцийн мах 12 мянган тонн байгаагаас 4900 тонныг худалдаалаад байна.
Монголын махны холбооноос Нийслэлийн захирагчийн албанд “Нөөцийн махны үнийг тодорхой хэмжээгээр нэмнэ” гэсэн мэдэгдэл ирээд байгаа ажээ. Харин хэдэн төгрөгөөр нэмэгдэх нь одоогоор тодорхойгүй байна.
Энэ талаарх мэдээллийг маргааш тодруулан хүргэе.
Д.Идэр