
Дуучин Ч.Цэлмүүн “Ээжийн дайсан” хэмээх инээдмийн шинэ кинонд гол дүр бүтээж байгаа аж. Дуучин бүсгүй өмнө нь “Зүрхэнд гэрэлтэх од” мюзикл уран сайхны кинонд тоглож байсан туршлагатай.
Одоогоор тус киноны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг кино багийнхан нууцалж байгаа ч тун удахгүй нууцаа дэлгэх гэнэ.
Дашрамд хэлэхэд Ч.Цэлмүүн бие даасан анхны цомгоо удахгүй худалдаанд гаргахаар бэлтгэж байгаа гэсэн.
Д.Идэр