Өдрийн зурхай: Үс авахад сайн
Аргын тоолол: Пүрэв гараг. Гуравдугаар сарын арван тавны өдөр.
Билгийн тоолол: Бархасвадь гараг. Хаврын эхэн хар барс сарын хорин гуравны өдөр.

Суудал, мэнгэ: огторгуй, найман цагаан
Үс авах: Эд эдлэл, идээ ундаа олдоно.
Өдрийн үр: Буяны үйл, хөрөнгө талбихад сайн. Мал худалдан авах,
хэрүүл тэмцэл хийх, муу нөхөр дагахыг тэвч. Замд гарах цээртэй.
Бархасвадь гараг тул санваар өгөх, шүтээн босгох, эм найруулах, номын
үйлд мөн сайн. Гурван хөх мэнгэтэй өдөр тул “Чавдор”, “Усан балин”,
“Лүдор”, “Лусын балин” өргөх, лус тахихад сайн. Харин оёдол эхлэх, бэр
гуйх, хариулга хийхэд муу.
Барилдлага: үл зохилдохШүтэн барилдлага: хурьцахуй
Нар ургах, шингэх цаг: 07:12-18:49