зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сэтгүүлч Хараюүки цөмийн хаягдлын тухай нууц гэрээг ингэж илчилжээ

2012-3-15
0
ЖИРГЭХ
     Японы "Майничи Шимбүн" сонины сэтгүүлч Айкава Хараюүки манай улсад япончууд цөмийн хаягдал булшлах гурван талт гэрээ хэлэлцээр хийх гээд бүтэлгүйтсэн тухай нийтлэлээрээ сэтгүүл зүйн том шагнал хүртжээ. "Уохан Уэйда"-гийн нэрэмжит шагналыг хүртсэн түүний нийтлэлүүдийн эхлэл болсон 2011 оны тавдугаар сарын 9-нд хэвлэгдсэн нийтлэлийг хүргэж байна. Тэрбээр гурав хоногийн өмнөхөн шагнал хүртсэн нийтлэлүүдээ дүгнэн бас нэг тэмдэглэл хийжээ. Харин одоо хамгийн анхны нийтлэлийг хүргэе.
     Японы "Майничи Шимбүн" сонины сэтгүүлч Айкава Хараюүки манай улсад япончууд цөмийн хаягдал булшлах гурван талт гэрээ хэлэлцээр хийх гээд бүтэлгүйтсэн тухай нийтлэлээрээ сэтгүүл зүйн том шагнал хүртжээ. "Уохан Уэйда"-гийн нэрэмжит шагналыг хүртсэн түүний нийтлэлүүдийн эхлэл болсон 2011 оны тавдугаар сарын 9-нд хэвлэгдсэн нийтлэлийг хүргэж байна. Тэрбээр гурав хоногийн өмнөхөн шагнал хүртсэн нийтлэлүүдээ дүгнэн бас нэг тэмдэглэл хийжээ. Харин одоо хамгийн анхны нийтлэлийг хүргэе.

Япон, АНУ цөмийн хаягдлыг булшлах байгууламжийг Монголд байгуулахаар хэлэлцэж байна

    Монгол улс, Улаанбаатар хот-Японы Эдийн Засаг, Худалдаа Үйлдвэрийн Яам болон АНУ-ын Эрчим Хүчний Яамныхан ашигласан цөмийн түлшний хаягдлыг агуулах, булшлах зориулалттай анхны олон улсын байгууламжийг Монгол улсад барихaap нууцаар хэлэлцэж байсан нь илэрчээ.

    Ийм гэрээ байгуулснаар дотооддоо цөмийн хаягдал булшлах байгууламжгүй Америк, Япон зэрэг улсууд Франц, Оростой өрсөлдөх боломжтой болох юм. Учир нь Франц болон ОХУ цөмийн технологио олон улсад зарж борлуулахаар сурталчилахдаа атомын реактор худалдаж авсан нөхцөлд гарсан цөмийн хаягдлыг нь эргүүлэн авч хадгалах иж бүрдэл үйлчилгээний хамтаар санал болгодог аж.

   Харин Монголчууд уг гэрээг байгуулсныхаа хариуд Америк, Японоос цөмийн эрчим хүч үйлдвэрлэх технологийн туслалцаа авахаар тохирчээ. Гэвч газар хөдлөлт, цунами болж, Фукүшимагийн нэгдүгээр реакторт цөмийн осол гарсан нь Японы засгийн газрыг цөмийн энергийн бодлогоо эргэн хянахад хүргэсэн бөгөөд цөмийн хог хаягдлаа гуравдагч талд үүрүүлэх гэсэн санаархал нь илэрвээс шүүмжлэлийн галыг өрдөж мэдэхээр байна.

    Дээрх гэрээ хэлцлийн талаар сайн мэдэх эх сурвалжийн мэдээлснээс үзвэл гурван улсын хэлэлцээр нь АНУ-ын Эрчим хүчний дэд сайд Даниэль Понемэний санаачилгаар өнгөрөгч оны есдүгээр сарын сүүлээр эхэлжээ. Тус асуудлыг хэлэлцэхэд Японы Эдийн Засаг Худалдаа Үйлдвэрийн Яам (ЭЗХҮЯ), Монголын Гадаад Хэргийн Яам тус тус оролцсон байна.
Нэг талаас газар нутагтаа цөмийн хаягдлаа булшлах талаар өдийг болтол тодорхой шийдэлд хүрч чадаагүй  Япон болон АНУ-ын ашиг сонирхол, нөгөө талаас цөмийн түлш боловсруулах үйлдвэр, цөмийн түлш хадгалах байгууламжтай болоход технологийн тусламж шаардлагатай буй Монголын хэрэгцээ шаардлага тэднийг нэгтгэх үндэс болжээ. 

   Цөмийн энерги үйлдвэрлэлийг нүүрс хүчлийн давхар исэл бага ялгаруулдаг гэдэг утгаар нь дэлхийн цаг уурын дулааралтай тэмцэх үр дүнтэй арга хэмээн үздэг. Нөгөөтэйгүүр, ганц реактор л хэдэн зуун тэрбум иений үнэ хүрдэг тул АЦС-ын маркетинг борлуулалт гэдэг бол асар том бизнес юм. Японы засгийн газраас гадаадад цөмийн реактор зарж борлуулах нь үндэсний өсөлт хөгжлийн стратегийн үндэс суурь гэж үздэг байна. Япончууд энэ асуудлаар Вьетнамтай гэрээ байгуулсан бөгөөд Энэтхэг, Турк улстай ч мөн гэрээ хэлцэл хийж байгаа аж. Харин ОХУ зэрэг зарим орон өөрсдийн үйлдвэрлэсэн цөмийн реактораа зарж борлуулахын тулд тус реакторт ашигласан цөмийн түлшний хаягдлыг эргүүлж авах иж бүрдэл үйлчилгээ үзүүлнэ хэмээн сурталчилснаар Япон, АНУ-г ардаа орхиж чаджээ.



   Япончууд ашигласан цөмийн түлшээ дахин боловсруулах ажиллагааг Англи, Франц зэрэг улсад даатгадаг. Засгийн газраас цацраг идэвхи ихтэй цөмийн хаягдлыг түр хадгалах байгууламж бүхий Аомори мужийн Роккашо тосгонд цөмийн түлш дахин боловсруулах байгууламж барьж эхэлсэн хэдий ч бусад бусад орны цөмийн түлшний хаягдлыг буцааж авах асуудал туйлын хүндрэлтэй байгаа ажээ. Өнөөдрийн байдлаас үзвэл, 2035 он гэхэд дотооддоо цөмийн хаягдлыг эцэслэн булшлах байгууламж барих газар сонгох төлөвлөгөө нь бүтэхгүй шинжтэй болоод байна.  
 
    АНУ ч мөн ижил энэ асуудал хүндрэлтэй байна. Өмнөх ерөнхийлөгч Жорж Бушийн засаг захиргаанаас 2002 онд Невада мужид цөмийн хаягдлыг эцэслэн булшлах байгууламж барихаар шийдвэрлэсэн боловч орон нутгийн ард иргэд хүчтэй эсэргүүцсэний улмаас 2009 онд ерөнхийлөгч Обама энэхүү төлөвлөгөөг зогсоох тухай шийдвэр гаргажээ. Ингээд асуудал шийдэгдээгүй хэвээр үлдсэн байна.

   Ашигласан цөмийн түлшийг буцаан авах чадахгүй байгаа сул талаа нөхөхийн тулд Япон болон АНУ нь хөрс хатуутай Монгол улсад цөмийн хаягдлыг хадгалах, булшлах байгууламж барихаар тохирчээ. Энэ байгууламж нь газрын хөрсөнд хэдэн зуун метрийн гүнд орших юм байна.

   Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлснээр Тошиба, Хитачи мэтийн цөмийн реактор үйлдвэрлэгчдийн олон улсад эрхэлж буй цөмийн энергийн бизнесийг дэмжинэ хэмээн Японы Эдийн Засаг, Худалдаа, Аж Үйлдвэрийн Яамныхан үзэж байна. Олон Улсын Цөмийн Энергийн Агентлагийн мэдэгдсэнээр Монгол улс нь 1.5 сая гаруй ураны нөөцтэй байж болзошгүй бөгөөд, хэрэв тэр нөөцийг олборлон боловсруулвал дэлхийд уран нийлүүлэлтээрээ эхний гуравт орох аж. Тиймээс Монгол улстай хэлэлцэж тохирвол Япон, болон Америк ураны хангамжийн асуудал ч мөн шийдэгдэх боломжтой юм.

   Цөмийн хаягдлыг олон улсад тээвэрлэхийн тулд дамжин өнгөрөх улс орнууд болоод хүлээн авах улс зөвшөөрсөн байх ёстойгоос гадна Олон Улсын Цөмийн Энергийн Байгууллага болон бусад холбогдох талуудын журам горимыг мөрдөх шаардлагаа тавигддаг байна. Цөмийн хаягдлыг булшлах байгууламж байгуулах төлөвлөгөө нь хэлэлцэж байх үе шатандаа олон нийтэд ил болвол цөмийн хаягдал түлш дамжин өнгөрөх улсууд болох Хятад болон ОХУ оролцож, мөн түүнчлэн Монголын олон нийт эсэргүүцэн босож магадгүй хэмээн болгоомжилсны үүднээс хэлэлцээрийг машид нууцалж байгаа ажээ.

   Энэ оны хоёрдугаар сард АНУ-ын Вашингтон хотод дээр дурдсан гурван улс бүрэн хэмжээний дипломат гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байжээ. Гэвч энэ талаар хоцорч мэдсэн Японы Гадаад Явдлын Яамнаас тус төлөвлөгөөний талаар засгийн газар хангалттай хэмжээнд хэлэлцэж амжаагүй гэдэг үндэслэлээр эсэргүүцэж, гарын үсэг зурах явдлыг хойшлуулсан байна. Харин дараахан нь гуравдугаар сарын 11-нд Японы Зүүн хойд бүс нутагт  хүчтэй газар хөдлөлт, цунами   болсон учир гэрээнд гарын үсэг зурах шинэ товыг өнөөг хүртэл гаргаагүй байгаа бололтой.

   Гуравдугаар сарын 11-ний гамшгаас хойш Япон улсын цөмийн эрчим хүчний бодлогыг нарийвчлан нягталж, шалгаж байгаа. Мэдээж дотоодын бүх атомын станцаа зогсоогоод, ашиглахаа болихоор шийдсэн ч цөмийн хаягдал булшлах байгууламж зайлшгүй шаардагдах нь тодорхой. Хэдий тийм ч, гуравдагч оронд техникийн туслалцаа үзүүлснийхээ хариуд цөмийн хог хаягдлаа хадгалуулахаар барьцаалах нь Фукүшимад АЦС бариулвал орон нутгийнх нь санхүүжилтийг нэмнэ хэмээн амлаж байсан Японы түүхийг санагдуулж байна хэмээн шүүмжилмээр байна.

"Майничи Дэйли" Хараюүки Айкава

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (202.179.31.19)
    Зөвшөөрөхгүй байх хэрэгтэй
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (124.158.124.131)
    AN nam bol suuldee mongolchuudiig tsumiin haygdalaar horduulj alah tuluvluguutui Mongol ulsiin daisan nam bolloo. Mongolchuud honinoos nomkhon aimhai bolson ene tsagiig ashiglaad ekh ornoo zarj urvasan avlgachid uls turd duuren baina. Alivaa ulsad khamgiin ikh ayul medegdehgui dotroosoo baidag ni hamgiin ayultai. Batchimeg metiin tagnuul urvagch nar tsumiin hayagdaliig oruulj ireh gej ih huutsulduj baigaa gesen shuu
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
    • АН
      Мал минь чи юм уншиж ойлгодоггуй юмуу мал болохоор аргагуй л дээ.Зориуд мэдэн будилаад солиороод бгаа бх МАН Н н нехер
      2016 оны 03 сарын 31
  • Зочин (182.160.33.24)
    Монголд булшлах гэж бгад ТЭНГЭРИЙН ГЭСГЭЭЛ ЦУНАМИ болсон бн! Хэрэв цунами болоогүй бсан бол тэнэг дээрээ шунаг монголчууд мөнгө гэхээр үхэлддэг малууд бүтээчих бж шүү
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.179.24.216)
    Манаи оронд тэр цөмиин хаягдалииг хаяуулахииг зөвшөөрөхгүи л баих нь дээр
    2016 оны 03 сарын 30 | Хариулах
    • Иргэн
      Дэмжиж байна
      2016 оны 03 сарын 30
  • Зочин (43.242.243.79)
    AH MAH MAXH MYAH XYH NAMIIG L AHIJ BITGII SONGOOROIDOO MONGOLCHUUDAA!!!!! TAMIIN TOGOONII ULGER SHUU!!!! ALI ALI NI 25 JILD TURD BSAN AHISANGUI BUGD HUDAL HUURMAG LUIVARCHID!!!!!
    2016 оны 03 сарын 30 | Хариулах
    • lhagva
      yg zuw huuchiin buunii luiwarchdiig hezeech songoh hereggui
      2016 оны 03 сарын 30
  • Зочин (203.91.119.154)
    Ene chini yaponoos zoriud hiij baigaa sensaats shuu dee. Teriig ni manaid unshaad orilood l baij baidag.
    2012 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Шал балай ийн
    2012 оны 03 сарын 16 | Хариулах
  • Iim tur baij boloh uu (27.123.214.100)
    Undraag Zorigtiin zuvluhuur avaachaad Tsumiin energiin gazriin dargiig shaltgaangui halaad neg utsan huuheldei avaachij taviad bgaan ni yamar uchirtai yum boloo
    2012 оны 03 сарын 15 | Хариулах
  • Hahaha (223.227.34.60)
    Zandanshatar manai yam iim heleltseer hiigeegui oroogui duulachgui gedgiig hariutslagtai medegdej baina geed bultreed baisan mani er umsguluu asaachihaad dureeree zogsoj baina
    2012 оны 03 сарын 15 | Хариулах
    • Зочин
      Ene chin Germanii suunii uuldveri deerhi zurag bna
      2012 оны 03 сарын 15
  • Зочин (202.179.20.250)
    mongold aimaar yum ih baina ene buhen N ENHBAYARAAS ehleltei odoo shudraga hun bolj HUTSAAD baidagyamar ichdegui novsh ve
    2012 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.179.20.250)
    Ene HAR TUGALGAN SHATARIIG buudval taarna tsaana n BAtbold baigaa ter iim yumnaas hojdohgui
    2012 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Гадаад харилцааны яамыг тэр чигээр нь шалгах нь зөв байхаа
    2012 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Энэ торхууд монголд ороод ирсэн Хэнтий Дорнод хавьцаа байгаа юм биш биз айн
    2012 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Занданшатар сайд өрөөсөн нүдээ аниад уначих гээд байгаа зураг байна Мань эр цацрагийн дооз хэтрүүлээд авчихсан юм биш үү
    2012 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Иннгэхэд тэр жил 13 дугаар хороолол хавьд сураг нь тасарсан гээд байдаг алдсан изотопоо олсон уу монголчууд аа
    2012 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Ундраа эхлээд Занданшатар сайдын зөвлөх байсан одоо Зоригт сайдын зөвлөх болсон гэсэн Ингэж яам дамжиж болж байгаа юм уу
    2012 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Энийг сайн судлаарай 24-ийнхөөн
    2012 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    юун булах вэ дараа ньбид нар хордож үхэх юм уу
    2012 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Казахууд өрсөж авах гээд худлаа маниусыг айлгаад байгаа юм биш үү
    2012 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Мөнгийг нь аваад булчихаж болдоггүй юм уу
    2012 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Энхбатыг ЗГ биш Хараюүки эгч л ажлаас нь буулгасан юм биш үү
    2012 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    UNDRAA bol ENHBOLD saidiiin hvn shvv dee ahiinh ni hvvhed baigaa yum daa
    2012 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    СЭнхбат гэж сайхан гар шоудаад байдагюм биш үү
    2012 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    энэ ундраа учиртай хүн дээ
    2012 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Ундраа л хамаг юм мэдэж байгаа даа
    2012 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Манай сэтгүүлчид балдуушаа хийж байдаг юм бэ Энэ япрн авгай л хөөцөлдөж байх юм
    2012 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Энэ ч ёстой аймаар юм байна даа
    2012 оны 03 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
    6 цаг 18 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмаар Очирваань бурхныг тахих ёслол боллоо
    6 цаг 38 мин
  • NBA-ын 2024-25 оны улирлын шилдэг 5 тоглогч
    6 цаг 42 мин
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
    8 цаг 3 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    11 цаг 12 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    11 цаг 20 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    11 цаг 53 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан, бороо орно
    12 цаг 16 мин
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
    Өчигдөр 15 цаг 49 мин
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    Уржигдар 17 цаг 01 мин
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
    Уржигдар 16 цаг 33 мин
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
    Уржигдар 16 цаг 09 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ХХААХҮ-ийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ
    Уржигдар 15 цаг 50 мин
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
    Уржигдар 15 цаг 46 мин
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
    Уржигдар 15 цаг 32 мин
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 15 цаг 25 мин
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • "Бууж мордох хорвоо"
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК