
Монголд сураггүй болсон АНУ-ын иргэн Жон Мартин Кийн хүнд алуулсан талаар манай сайт мэдээллэсэн билээ. Хэргийн талаар тодруулахаар Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамны олон нийттэй харилцах албаны 11-312376 дугаарлуу хэд хэдэн удаа залгасан боловч утсаа авсангүй.
Харин Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Д.Ганхуягаас тодруулахад “Тйим мэдээлэл сайт дээр гарсан байна. Гэхдээ одоогийн байдлаар манай газарт АНУ-ын элчин сайдын яам, цагдаагийн байгууллагаас энэ талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй байна. Манай газарт хэргийн талаар мэдсэн зүйл байхгүй” гэв.
Хэргийн талаар дахин мэдээллэх болно.
Д.Идэр