”Нарны домог” үндэсний бүжгэн жүжиг тавигдана

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад "Нарны домог" үндэсний бүжгэн жүжиг тавигдана. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн цомнол, Хөдөлмөрийн баатар Лувсаншаравын хөгжим “Нарны домог” Монголын анхны үндэсний бүжгэн жүжгийг бүрэн эхээр нь тоглох ажээ. Энэ бүжгэн жүжгийг Төрийн соёрхолт, урлагийн гавъяат зүтгэлтэн С.Сүхбаатарын дэглэн найруулснаар 1988 оноос хойш тоглож байна. 2008 онд “Нарны домог” бүжгэн жүжгийн 20 жилийн ойг тэмдэглэснээс хойш жил бүрийн гуравдугаар сард ганцхан удаа тоглодог уламжлалтай. Энэ бүжгэн жүжигт ҮДБЭЧ-ийн бүжиг, хөгжим, дууны ангийн 150 гаруй уран бүтээлч оролцон тоглоно.