
Осол гаргасан жолооч хэргийн газраас зугтсан учир эрэн сурвалжилж байгаа аж. Мөн уг зам тээврийн ослыг харсан хүн Замын цагдаагийн газарт мэдээлэл өгнө үү хэмээн ЗЦГ-аас мэдээлэв. Түүнчлэн 93021041, 93021043 дугаарын утсаар холбоо барих буюу Замын цагдаагийн газрын 315 тоот өрөөнд ирж уулзана уу гэв. Ач холбогдол бүхий мэдээллийг худалдан авч нууцыг чандлан хадгална гэлээ.

Б.Чимэг