АН-ын УИХ дахь бүлгийн гишүүд өнөөдөр Орон нутгийн сонгуулийн тухай
хуулийг хэрхэн явуулах талаар өөрсдийн байр суурийг илэрхийллээ. Намрын
ээлжит бус чуулганы төгсгөлд хоёр нам ажлын хэсэг гарган хэлэлцсэн ч УИХ
болон орон нутгийн сонгуулийг зэрэг эсвэл салгаж явуулах асуудлыг
тохиролцож чадаагүй. Тиймээс энэ асуудлыг УИХ-ын хүрээнд шийдэх боломж
шавхагдсан гэж АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг хэлэв. Нэгэнт хоёр нам
саналаа нэгтгэж чадаагүй
болохоор одоо мөрдөгдөж байгаа хоёр сонгуулийг
зэрэг явуулах заалттай хуулийг хэрэгжүүлэх ёстой гэж АН үзэж байна.
Үүнийгээ ч ээлжит бус чуулганы дуусмагц ерөнхий сайд С.Батболдод албан
бичиг хүргүүлж, хүчин төгөлдөр байгаа Орон нутгийн сонгуулийг
хэрэгжүүлэхийг шаардсан байна. Мөн УИХ-ын гишүүн Р.Гончигдорж ч энэ
талаар асуулга тавьжээ. 2007 оны төгсгөлд парламентад суудалтай улс
төрийн намууд хоёр сонгуулийг зэрэг явуулна гэсэн хууль гаргасан.
Хугацаа давчуу, тохиролцоонд хүрэх боломжгүй болсон тул дээрх хуулийг
хэрэгжүүлж эхлэх шаардлагатай, үүнийг ерөнхий сайд С.Батболд биелүүлэх
үүрэгтэй гэв.
Хэрэв УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, З.Энхболд нарын санаачилсан Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслүүдийг нэгтгээд батлавал ямар ч асуудал үүсэхгүй гэж АН-ын гишүүд үзжээ. МАН-ын зөрчилтэй гэж үзэж байгаа санал хураах цаг, тойргын хэсгийн хороод байгуулах, хүн хүч хуваарилах гээд олон асуудлыг зохицуулж болохоор саналууд орсон байгаа гэлээ.
Мөн Орон нутгийн сонгуулийг зургаадугаар сард явуулбал төрийн албан хаагчдын бүрэн эрхийн хугацаа нь 4 биш 3,5 жил болж хасагдана гэж МАН үзэж байгаа. Үүнд Ч.Сайханбилэг гишүүн хариулахдаа “Бид УИХ-ын сонгуулийн дараа эхний жилийг албан тушаалын томилгоо хийгээд өнгөрөөдөг. Дараа жил нь дахиад орон нутийн сонгууль гэж бужигнадаг. Гурав дах жилд нь нэг ажил хийсэн болоод сүүлийн жилд дахиад сонгуульд бэлддэг. Ингэж цаг хугацаа, хөрөнгө мөнгө алдаж, ажлаа цалгардуулж байна. Угаасаа 2012 оны 6-р сард УИХ-ын сонгуулийн дараа энэ Засгийн газрын бүрэн эрх дуусах тул орон нутгийн сонгуульт төрийн албан хаагчдыг бүрэн эрх ч зэрэг дуусна. Тэгэхээр асуудал үүсэхгүй” гэв.
Өмнө нь 1990 онд УИХ болон Орон нутгийн сонгуулийг зэрэг явуулж байсан. Зэрэг явуулах нь хүндрэлтэй гэж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байгаа гэсэн байр суурийг АН-ын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр илэрхийлэв. Одоо хүчин төгөлдөр байгаа хуулийн дагуу 1-х сарын 15 гэхэд сонгуулийн хэсгийн хороодыг байгуулах ёстой. Өнөөдөр энэ ажлыг хийхгүй байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэж АН-ынхан үзжээ.