
Буриад улсад алдарт зохиолч Батжавын Дашравдангийн мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулан Улаан-Үүд хотод хөшөө босгохоор шийджээ. Энэ үйл ажиллагааг Хоц намсрайн нэрэмжит
Буриад улсын драмын эрдмийн теарт зохион байгуулах аж.
Дашравдан гуайн нөр их хөдөлмөрийн ард Буриадын уран зохиолын сонгодог бүтээлүүд, жүжгийн зохиолч, зохиолч, дайны ахмад нэр нь үлдсэн юм. Түүний зохиолууд олон хэлээр хөрвүүлэгдэж, жүжиг, кино бүтээл болон дэлгэцэнд мөнхөрсөн билээ.
Буриад улсын драмын эрдмийн теартын уран сайхны дарга Ц.Балжин: “Гуравдугаар сард бид хандивын үйл ажиллагаа зохион байгуулна. Их зохиолчийн хөшөөг босгох мөнгө олохын тулд гайхалтай сайхан концерт тоглоно” гэв.
“Утга зохиолын хүрээлэн”-ийн дайн судлалын анхны өгүүллэг, анхны кино, анхны жүжиг бүгд бүтээлч зохиолч Б.Дашравдангийн намтарт бий. Тэрбээр Буриад улсын драмын эрдмийн театр олон жил ажилласан бөгөөд театрын репертуарт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хүн аж.
Д.Идэр