Өнөөдөр УБЕГ сонгуульд оролцох, санал өгөх нийт иргэдийн нэрсийн жагсаалтыг зарлахаар төлөвлөжээ.

Өнөөдөр УБЕГ сонгуульд оролцох, санал өгөх нийт иргэдийн нэрсийн жагсаалтыг зарлахаар төлөвлөжээ. Сонгуулийн тухай хуулийн дагуу гуравдугаар сарын 15-ны дотор сонгогчдын нэрсийг зарлах ёстой тул өнөөдөр сүүлчийн хугацаа нь юм. Одоогийн байдлаар УБЕГ-ын www.registrationmongolia.com сайтад энэ мэдээлэл тавигдаагүй байгаа. Гэсэн ч УБЕГ өнөөдөртөө багтааж энэ мэдээллийг зарлана гэж УИХ дахь АН-ын гишүүдэд мэдээлсэн байна.