
Улмаар гэдсэндээ байгаа төрөх дөхсөн эрэгтэй хүүхдээ ганцаараа хүчээр төрүүлснийхээ дараа орхин зугатаасан аж. Учир нь тэрээр Монгол найз залуугаасаа жирэмсэн болсон боловч найз залуу нь хүүхдийн эцэг болох чадваргүй гэсэн шалтгаанаар өнгөрсөн нэг сард түүнийг орхин эх орондоо буцсан байна.
Цагдаагийн байгууллагаас А-г нууц камерын тусламжтайгаар төвөггүй барьж саатуулжээ. Харин тэрээр хүүхэд өсгөж хүмүүжүүлэх эдийн засгийн боломжгүй, тэгээд ч эцэггүй хүүхэдтэй Монгол буцахыг хүсэхгүй хэмээн хүүхдээ авахаас татгалзан, түүний хүүхдийг өсгөж чадах эдийн засгийн хувьд боломжтой солонгос айлд үлдээхийг хүсч байгаагаа мэдэгдсэн байна.
Тиймээс цагдаагийн газраас А-г эх оронд нь буцаахаар шийдсэн бол, харин Инчон хотын нэгэн эмнэлэгт эрүүл саруул байгаа хүүг нь Солонгос улсад үлдээхээр болжээ. А нь Солонгос улсад 11 дэх жилдээ хууль бусаар ажиллаж амьдарч байгаа аж.
Б.Чимэг