Тувад өчигдөр орон нутгийн цагаар 15.37 минутад 4.2 магнитуд хүчтэй
газар хөдөллөө. Энэ нь Тувад нэг өдөр хоёр дахь удаа газар хөдөлсөн
тохиолдол болов. Учир нь энэ өдрийн өглөө мөн 4.2 магнитуд хүчтэй газар
хөдлөлт болсон байна.

Тувад өчигдөр орон нутгийн цагаар 15.37 минутад 4.2 магнитуд хүчтэй газар хөдөллөө. Энэ нь Тувад нэг өдөр хоёр дахь удаа газар хөдөлсөн тохиолдол болов. Учир нь энэ өдрийн өглөө мөн 4.2 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ тухай мэдээллийг Геофизикийн судалгааны төвийн Алтай-Саяны салбараас ирүүлжээ. одоогийн байдлаар хохирлын хэмжээг тогтоогоогүй байна.
Орчны шинжээчид энэ сарын 7, 8-ны өдөр хүчтэй доргилт мэдрэгдсэн гэв. Кизил хотоос 100 км-ын зайд байрлах Хаа Хэм аймагт мэдрэгдсэн доргилтын хүч 4.1-5.1 магнитуд байсан байна.
Тувагийн Онцгой байдлын яам газар хөдлөлтийн урьд өдөр ямар нэгэн доргилт, шинж тэмдэг илрээгүй хэмээн мэдэгдсэн байна.
Тувад 2011 оны 12 дугаар сарын 27-нд 9.8 магнитуд, энэ оны хоёрдугаар сарын 26-нд 7.6 магнитуд хүчтэй газар хөдөлж байв.
Ойр ойрхон болж буй газар хөдлөлтөөс болж тува иргэд түгшүүртэй байна.
Д.Идэр