Өнгөрсөн лхагва гарагт хуралдах байсан ч ерөнхий сайд С.Батболд Япон улсад айлчлал хийж байсан тул хойшилсон Засгийн газрын хурал өнөөдөр 10 цагт болно. Энэ хурлаар Сангийн сайд Д.Хаянхярваа авто бензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үйлчилгээний үнийг тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний зөвлөлийн мэдээллийг ерөнхий сайдад танилцуулах юм байна.
Хурлаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилсан Ажилласан жил, тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тухай, УИХ-ын гишүүн Х.Баттулга нарын санаачлан боловсруулсан Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Мөн цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди танилцуулахаар төлөвлөжээ.