УИХ-аас прокурорын байгууллагад шалгалт хийхээр болжээ. Учир нь долдугаар сарын үймээний хэргийг шалгах явцад цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага хоёрт дарамт явагдсан хэмээн иргэд үзэж байгаа аж.

УИХ-аас прокурорын байгууллагад шалгалт хийхээр болжээ. Учир нь долдугаар сарын үймээний хэргийг шалгах явцад цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага хоёрт дарамт явагдсан хэмээн иргэд үзэж байгаа аж. Мөн хэрэг шүүхэд шилжсэн байхад ХЗДХЯ-ын сайд, ЦЕГ дарга нар Ерөнхий прокурорт хаяглаж мэдэгдэл гаргаж байсан. Энэ нь шүүх эрх мэдлээс прокурор хэд дахин эрх мэдэлтэй байгааг нотолсон явдал болсон. Тиймээс прокурорт ийн шалгалт хийхээр болсон байна. Мөн Улсын ерөнхий прокурор Н.Алтанхуяг байх үед УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин санаачилж прокурорт шалгалт оруулах гэсэн боловч Ерөнхий прокурор Н.Алтанхуяг “Х.Тэмүүжин гишүүн та өөрийнхөө ажлыг хийнэ үү. УИХ прокурорыг шалгадаг байгууллага биш” гэсэн мэдэгдэл гаргаж байжээ.
Б.Чимэг