
Эрүүгийн цагдаагийн газрынхан түүнтэй холбоотой хүмүүсийг судалж саатуулснаар хэрэгтэнг олсон байна.
Аллагын хэрэгт сэжиглэгдэж байгаа эмэгтэй Б нь 24 настай юм байна. Сэжигтэн Б талийгчтай Тайваньд танилцсан бөгөөд газар тариалангийн бизнес эрхлэх санал тавьж монголд авчирсан байна.
Сэжигтэн Б Жон Мартин Кийныг буудаж хөнөөгөөд цогцсыг газарт булаад явсан байна. Б цагдаа нарт түүнийг хөнөөсөн гэдгээ хүлээхээс өөр мэдээлэл өгөхгүй байгаа гэнэ.
Хэрэг одоо шалгагдах шатандаа явж байна.
Талийгаач энэ оны нэгдүгээр сарын 5-нд Монголд хилээр орж ирсэн байв.