Энэ сарын 8-нд УМБГ болон Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд Хятад улсын иргэн 27 настай Вон гэх эмэгтэйг баривчилсан талаар эх сурвалж мэдээллээ. Учир нь түүнийг манай улсад хар тамхи хэрэглэж байсан аж. Одоогоор түүнийг Ганц худагт саатуулан шалгаж эхэлсэн байна.
Сэжигтэн Вон нь хар тамхины төрөл дотроо үнэ¬тэйд тооцогддог мансуу¬руу-лах бодис хэрэглэсэн бай¬жээ. Түүнийг Монгол Улсад хар тамхи борлуулдаг бүлэглэлүүдтэй холбоотой эсэхийг шалгаж байгаа аж. Хэрэв сэжигтэн Вон хар тамхины бизнес эрхэлдэг болох нь тогтоогдвол улс дамнасан хар тамхины бү¬лэг-лэлүүдтэй ч холбоотой байхыг үгүйсгэхгүй гэнэ.
Б.Чимэг