зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Ундраа: Австралид цөмийн хаягдлын байгууламж барихаас өрсөх гэж чармайж байгаа

2012-3-16
0
ЖИРГЭХ
   Энэ сарын 13-нд монголын нэгэн вэб сайтад нийтлэгдсэн "Майничи" сонины нийтлэл зарим нэг утга, агуулгын буруу орчуулгатай байсныг Амарлин гэдэг хүн засварлан орчуулжээ. Тэрбээр "Майничи" сонины Хараюүки Айкавагийн нийтлэлүүд болон цөмийн асуудлаар идэвхтэй байр суурьтай, мэдээлэгч нэгэн аж. Ингээд түүний орчуулснаар Хараюүкийн хамгийн сүүлийн нийтлэлийг хүргэж байна.
   Энэ сарын 13-нд монголын нэгэн вэб сайтад нийтлэгдсэн "Майничи" сонины нийтлэл зарим нэг утга, агуулгын буруу орчуулгатай байсныг Амарлин гэдэг хүн засварлан орчуулжээ. Тэрбээр "Майничи" сонины Хараюүки Айкавагийн нийтлэлүүд болон цөмийн асуудлаар идэвхтэй байр суурьтай, мэдээлэгч нэгэн аж. Ингээд түүний орчуулснаар Хараюүкийн хамгийн сүүлийн нийтлэлийг хүргэж байна.

   Япон, АНУ хамтран Монгол улсад олон улсын цөмийн хаягдал булшлах байгууламж  байгуулахаар хөөцөлдөж буйг илчилсэн нууц баримт бичгийг дэлгэн тавьж, 2011 онд Вохан-Үэйдагийн нэрэмжит шагнал хүртсэн нийтлэлдээ би цацраг идэвхт хог хаягдлыг хадгална гэдэг бол нарийн эмзэг асуудал гэдгийг чухалчлан тайлбарласан билээ. Цүнамид өртсөн Фүкүшимагийн 1-р  АЦС-д тохиолдсон гамшгийн улмаас үүдэн цөмийн эрчим хүчний сайн мууг хэлэлцэж байх үед тэрхүү нууц төлөвлөгөө ил гарч ирсэн юм. 

    Аль 2010 оны намраас эхлэн Японы Эдийн Засаг, Худалдаа, Үйлдвэрлэлийн Яам болон АНУ-ын Эрчим Хүчний Департаментынхан тус төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр Монголчуудтай нууц яриа хэлэлцээp хийх болсон талаар би 2011 оны 4-р сарын 9-нд АНУ-ын цөмийн асуудлын шинжээчтэй  утсаар ярилцахдаа олж мэдсэн билээ. “Энэ талаар огт мэдэхгүй яваа Монгол иргэдэд та туслаач. Монголчууд Японтой нөхөрсөг харилцаатай байдаг тул Японы хэвлэл ч бас Монголд нилээд нөлөөтэй байх биз” гэж тэр шинжээч надаас гуйсан. Ингээд дөрөвдүгээр сарын 22-нд би Монгол улсын нийслэл Улаанбаатарт нисч очоод Гадаад Хэргийн Яамны Элчин Сайд, тус төлөвлөгөөг хэлэлцэх асуудлыг хариуцсан Агваанлувсангийн Ундраатай нэгэн кафены VIP өрөөнд уулзсан билээ.

    Төлөвлөгөөний нарийн ширийнийг элчин сайдаас асуухаасаа өмнө урьдчилан тохирсон ёсоор бид орчуулагчаа явуулсан юм. Намайг дуу хураагчаа унтраагаад англиар асуулт тавихад  элчин сайдын үг  яриа ч чөлөөтэй болсон.  Тэр надад гэрээ хэлэлцээрийн үйл явц, чиг зорилгыг танилцуулж, цөмийн хаягдал булшлах байгууламж барихаар товлож буй газар нутгуудыг нэрлэсэн. Хоёр цаг гаруй үргэлжилсэн бидний ярилцлага өндөрлөхөд элчин сайд Ундраа надад хандаж Австралид төстэй төлөвлөгөө хэрэгжүүлэх гэж буй тухай сонсон гээд цөмийн хаягдлын байгууламж нутагтаа барих өрсөлдөөнд Австрали улсаас түрүүлэхийн тулд Монголын засгийн газар бүх талаар чармайж буй  гэдгийг онцлон тэмдэглэж, Австралийн талаар ямар нэг мэдээлэл байвал өгөөч гэж надаас хүссэн юм.

   Дараа нь би Монголын засгийн газраас АЦС барихаар төлөвлөж буй гурван газар очиж үзсэн. Цөмийн хаягдал булшлах байгууламж барьсныг нь шанд Америк, Япончууд цөмийн эрчим хүчний технологоо Монголчуудад өгөхөөр тохирчээ. АЦС барихаар сонгосон газруудад очихоор  өвс ургасан уужим тал дундуур машинаар давхихдаа би байршил тодорхойлогч GPS  ашигласан. Улаанбаатараас зүүн урагш  200 км зайд орших хуучин цэргийн анги байсан газар зэрэг АЦС барихаар сонгосон гурван газар гурвуулаа усгүй хуурай  нутаг байлаа. Цөмийн реакторыг хөргөхөд зайлшгүй шаардлагатай усны эх үүсвэр тэнд байсангүй, нэг газар нь өмн нь нуур байсан ч  хатаж ширгэжээ. АЦС-ыг усгүй газар барьж болохгүй гэж шинжээчид үздэг. Цөмийн эрчим хүчний бодлого хариуцсан [Монголын] төрийн түшмэдүүдээс би “усгүй газар АЦС яаж барьж болох вэ?” гэж дахин дахин асуусан. Тэднээс ганц нь л дээрх гурван газар нь Олон Улсын Атомын Энергийн Газраас гаргасан аюулгүй байдлын стандартыг хангасан гэсэн тайлбар өгч билээ.

  Монголд өрнөж буй үйл хэргийн талаар мэддэг [Японы] Эдийн Засаг, Худалдаа, Аж Үйлдвэрийн Яамны  түшмэл хэлэхдээ “Монголчууд ухаалаг ч цөмийн эрчим хүчний тухай бараг мэддэггүй” гэсэн юм. Өөрөөр хэлвэл, цөмийн эрчим хүчний талаар мэдлэг мэдээлэл хомс тай Монголчуудад Япон болон Америкчууд цөмийн хаягдал булшлах байгууламж барихыг санал болгосон ажээ.

   2010 онд Ерөнхий Сайд Наото Каны засгийн газраас  Японы өсөлтийн нэгэн шинэ стратеги бодлого боловсруулсан нь АЦС экспортлох асуудлыг онцлон авч үзсэн байсан. Гэвч Япон улсад цөмийн хаягдал түлш хадгалах байгууламж байдаггүй тул АЦС худалдаxдаа реактороос гарсан цөмийн хаягдлыг нь эргүүлэн авдаг багц үйлчилгээ үзүүлдэг ОХУ, Франц, зэрэг   улс орнуудтай [Япон улс} өрсөлдөж чадахгүй нь илт байсан. Дээрх хэлэлцээрт оролцсон Японы албан тушаалтан “Монголд цөмийн хаягдал булшлах байгууламж барьчихвал бид сул талаа нөхөж, АЦС бусад улсад наймаалах өрсөлдөөнд эрх тэгш өрсөлдөх болно” гэсэн.

  АНУ -ын хувьд  цөмийн зэвсгээр үл хөөцөлдөх бодлогоо хэрэгжүүлэхийн тулд цөмийн зэвсгийн түүхий эд болох ашигласан цөмийн түлшийг авч хадгалах улс орныг хайж байсан аж. Япон, Америк аль алиных нь хүсэл зорилго ойлгомжтой. Гэвч Монгол улс ураны уурхайгаа дөнгөж л хөгжүүлж эхэлсэн, атомын эрчим хүч гэдгийн үр шимийг хүртэж үзээгүй байтал  Монголын ард иргэдэээс нууцаар цацраг идэвхт цөмийн хаягдлыг Монголд булшилна гэдэг арай л дэндүү санагдаж билээ. Би Монголд байх хугацаандаа 2011 оны 3 сарын 11-нд Японд болсон газар хөдлөлтийн улмаас хохирогсдод зориулан олон хүн нэг өдрийнхөө цалинг хандивласан тухай сонссон. Мияги мужийн дүрвэгсдийг Монголчууд эх орондоо урьж байхад ч би Монголд байсан. Монгол хүмүүсийн сайхан сэтгэлийг үзэж мэдэрсэн би өөрийн эрхгүй нүднээсээ нулимс дуслуулж байсан. Орчуулагч намайг шоолж “Та дэндүү уяхан юм” гэдэг байлаа.

  Цөмийн хаягдал байршуулах тухай нууц хэлэлцээрийн нарийн ширийнийг олж мэдээд би баярлаж хөөрөөгүй. Харин энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр зүтгэж буй Япон улсын иргэн гэдгээсээ ичиж билээ. 2011 оны 3 сарын 11-ний газар хөдлөлт, цунамигаас үүдсэн Фукушимагийн цөмийн гамшиг  [Японд]  эрчим хүчний бодлогын тухай хэлэлцүүлэг эхлэх суурийг тавьсан. Зарим хүмүүс АЦС-уудыг нэн даруй унтраахыг шаардаж байхад бусад нь АЦС бол Япон улсын эрчим хүч, аж үйлдвэрлэл, аюулгүй байдлын бодлоготой  салшгүй уялдаатай хэмээн зүтгэж байсан. “Асуудал цөмийн эрчим хүчээр хязгаарлагдахгүй. Бидний үеийнхэн асар их газрын тос, нүүрс хэрэглэсэн,” гэж Финляндын засгийн газрын түшмэл ярьсан юм.

  Чухамдаа Майничи сонин дээрх нууц төлөвлөгөөг илчилснээр цөмийн хаягдлыг хадгалах байгууламж барих төлөвлөгөөг зогсоож, холбогдох бүх мэдээллийг нийтэд дэлгэхийг шаардсан эсэргүүцэл Монголд өрнөсөн. Тэдний хүслийг хүндэтгэн үзсэн  Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн оны есдүгээр сард болсон НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хурал дээр Монгол улс цөмийн хаягдлын байгууламж хэзээ ч барихгүй гэж зарласан. Цөмийн асуудлыг  хянагч (watchdog) гэдэг нэртэй Олон Улсын Атомын Энергийн Газрын ерөнхий захирал Юкия Амано хэлэхдээ  “Цацраг идэвхт хаягдлыг бий болгосон хүмүүүс нь хариуцах ёстой. Бусдад тэр хаягдлаа  хариуцуулна гэдэг бол шударга бус явдал” гэсэн.

  Гэвч хүн төрөлхтөн цөмийн хаягдлаа хэрхэхээ өнөөдөр ч шийдвэрлэж чадаагүй хэвээр билээ.

Бичсэн Харуюки Айкава, Орчуулсан Амарлин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • fitflops cheap (107.150.42.226)
    buy fitflops online australia fitflops cheap httpaustraliafitflops.blogspot.com
    2015 оны 07 сарын 18 | Хариулах
  • fitflop sale (107.150.42.226)
    fitflop singapore store fitflop sale httpfitflopsalesingapore2.blogspot.com
    2015 оны 05 сарын 09 | Хариулах
  • asics running shoes singapore (117.174.210.122)
    asics running shoes asics running shoes singapore httpasicssg.underthesunstudios.net
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (203.91.119.154)
    Mongold tsomiin tsahilgaan stants ireeduid barih ni zov shdee. Bid aliin bolgon busdaas hotsorch baidag ium. Hedhen jiliin daraa tsomiin energiig ashiglasan ulsuud l hojino. Neftiin une hed hurehiig medehgui shuu dee.
    2012 оны 03 сарын 17 | Хариулах
  • үлордих (182.160.10.56)
    china
    2012 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.179.20.251)
    Ene ypon setguulch uneheer super setguulch yumaa. Eene mongol awgai eh oroo bodohgui bhad Mongoliin toloo duugarch bdag uneheer shan setgel shv
    2012 оны 03 сарын 16 | Хариулах
  • hen (12.35.79.3)
    umdarmaa avgai ur udamd chini muu daa
    2012 оны 03 сарын 16 | Хариулах
  • zochin (202.180.218.14)
    энэ нэг балай авгай Монголыг цөмийн хаягдлын хогонд булуулах төлөвлөгөө гаргаад бүр өрсөлдөөд явж байсан байх нь ээ. М.Энхболдын ойрын хамаатны хүүхэн гэсэн. Тэгээд хэд ам дэгдэнгүүт ажлаа орхиод Зоригтын зөвлөх болсон байх нь ээ
    2012 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (27.123.214.100)
    Ene huuhen odoo Zorigt saidiin zuvluh bolson, tegeed 2-uulaa amerik yavsan bna yamar uchir bna humuusee, Tsumiin energiin gazriin dargiig ugend orsongui geed ajlaas ni halaad, ugend ordog hunee tur tavisan gej bgaa naaduul chin amjuulj bna daa yanaa
    2012 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (27.123.214.100)
    Ene huuhen odoo Zorigt saidiin zuvluh bolson, tegeed 2-uulaa amerik yavsan bna yamar uchir bna humuusee, Tsumiin energiin gazriin dargiig ugend orsongui geed ajlaas ni halaad, ugend ordog hunee tur tavisan gej bgaa naaduul chin amjuulj bna daa yanaa
    2012 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (180.149.80.194)
    ene yamar muuhai huuhen be ene undral gej estoi baliar amitan baina sh dee uuruu amerikt amidraad l bidniig tsumiin hogon dund bulah geed
    2012 оны 03 сарын 16 | Хариулах
  • Copy paste hiiv (118.70.176.58)
    Mainichi scoop on Mongolias nuclear plans highlights problems in dealing with waste Coverage on a secret document detailing an international nuclear waste disposal site that Japan and the United States had planned to build in Mongolia for which I won the Vaughan-Ueda Memorial Prize for 2011 has highlighted the difficulties in dealing with radioactive waste The secret plan surfaced as the crisis at the tsunami-hit Fukushima No 1 Nuclear Power Plant has stirred controversy over the pros and cons of nuclear power I learned that the Japanese Economy Trade and Industry Ministry and the US Department of Energy had been secretly negotiating the plan with Mongolia since the autumn of 2010 when I interviewed a US nuclear expert on the phone on April 9 2011 Would you please help the Mongolian people who know nothing about the plan Mongolia is friendly to Japan Japanese media certainly has influence on the country the expert said I flew to Ulan Bator the capital of Mongolia on April 22
    2012 оны 03 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
    11 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмаар Очирваань бурхныг тахих ёслол боллоо
    31 мин
  • NBA-ын 2024-25 оны улирлын шилдэг 5 тоглогч
    35 мин
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
    1 цаг 57 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    5 цаг 5 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    5 цаг 13 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    5 цаг 47 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан, бороо орно
    6 цаг 9 мин
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
    21 цаг 42 мин
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    Уржигдар 17 цаг 01 мин
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
    Уржигдар 16 цаг 33 мин
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
    Уржигдар 16 цаг 09 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ХХААХҮ-ийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ
    Уржигдар 15 цаг 50 мин
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
    Уржигдар 15 цаг 46 мин
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
    Уржигдар 15 цаг 32 мин
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 15 цаг 25 мин
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • "Бууж мордох хорвоо"
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • С.Ганбаатар: Г.Ёндонгийн энэ олон тендер дээр У.Хүрэлсүхийн түрийвч байна
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК