УИХ-ын гишүүн Л.Гантөмөр төсвийн мөнгийг сонгуульд зарцуулахгүй байхыг
Засгийн газрын тэргүүнд далд санууллаа. Тэрбээр саяхан нэг ярилцлагадаа
“Үе үеийн сонгуулийг будлиантуулдаг арга бол төсвийн мөнгийг сонгуулийн
сурталчилгаанд ашигладаг явдал. Ард түмний мөнгөөр буцаагаад сонгогчдоо
хуурдаг арга юм” гэжээ.

хуурдаг арга юм” гэжээ. Хувиасаа мөнгө гаргаад тараадаг улс төрч бараг
байхгүй шүү дээ гэсэн юм. Мөн сонгууль шударга явах эсэх нь Засгийн
газраас л шалтгаална гэсэн нь С.Батболд болон түүний намынханд шууд
чиглэсэн байна. Шинэ сонгуулийн хуулиар мөнгө тараах, эд зүйл тараах,
хүлээн авалт хийх, гадаадад аялуулах, концерт зохиохыг хориглосон. Ийм
зарчмыг ерөнхий сайд халж чадах л юм бол сонгууль шударга байна гэв.