Барилга, хот байгуулалтын сайдын суудлаасаа буугаад хоёр сарын нүүр үзэж
буй УИХ-ын гишүүн Х.Баттулга зургаан хувийн хүүтэй зээлийн талаар
сэтгэгдлээ хэлжээ. Түүнд хандаж нэгэн иргэнээс “Нэг мкв талбай нь 1.9
сая төгрөг хүрлээ.

сая төгрөг хүрлээ. Сонгууль яахав, энийг анхаараач” гэж сануулсан байна.
Гэтэл эрхэм гишүүн хариуд нь “Баригдаагүй байрыг зургаан хувийн хүүтэй
зээлнэ гээд эрэлт зарлачхаар хомсдол үүсдэг юм байгаа биз дээ. Ийм л улс
даа...” хэмээн халаглангуй бичжээ. Тэрбээр сайд байхдаа зургаан хувийн
хүүтэй зээлийн ажлыг хийж чадаагүй, зарим ажлыг нь Засгийн газар өөрөө
хийлгэхгүй байсан ч гэхчлэн гомдоллож байсан. Тийм хүн өнөөдөр Засгийн
газрын хийсэн ажлын “шүүсийг шахах” нь аргагүй билээ.