Монголын боксын шигшээ багийн тамирчид Германы Галле хотноо бол буй “Химийн цом”-ын тэмцээнд оролцож байна. Уржигдар эхэлсэн энэ тэмцээнд Герман, Бразил, Хятад, Франц, ирланд зэрэг 18 орны тамирчид оролцож байгаа ба тив, дэлхийн аваргын медальтай олон тамирчид оролцож байгаа юм.

Дасгалжуулагчдын хувьд шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Ганзориг, дасгалжуулагч Р.Сайнбилэг, Ц.Амаржаргал нар ажиллаж байна. Мөн нэмж хэлэхэд тус тэмцээний дараа П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ нар Чехэд болох ОУ-ын тэмцээнийг зорих юм. Бусад тамирчдын хувьд эх орондоо бэлтгэлээ базааж байгаад энэ сарын 30-нд Казахстанд болох ОУ-ын тэмцээнд оролцох юм. Тус тэмцээн нь Азийн боксчдын олимпийн эрх авах сүүлийн боломж юм.