
Энэ оны нэгдүгээр сарын 5-ны өдөр хилээр орж ирсэн талийгчийг сураггүй алга боллоо, эрэн сурвалжилж өгнө үү гэсэн албан бичиг ЦЕГ-т энэ сарын 7-ны өдөр ирсэн гэнэ. Цагдаагийн байгууллага яаралтай эрэн сурвалжилж хохирогчийн цогцсыг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Цонжин болдгийн орчмоос олсон байна.
Энэ хэрэгт одоогийн байдлаар нэг л хүнийг сэжигтнээр татан шалгаж байна. Сэжигтэн 24 настай Б гэгч эмэгтэйг 13-ны өдөр олж шалгаж байна.
Сэжигтэн Б хэргээ хүлээсэн бөгөөд Жон Мартин Кийныг монголд ирснийх нь маргааш буюу нэгдүгээр сарын 6-ны өдөр хөнөөсөн гэжээ. Талийгчийг Эрдэнэ сумын нутагт аваачиж амь насыг нь бүрэлгээд хэргээ нуухын тулд цогцсыг нь булсан байжээ.
Хэвлэлийн албаны байцаагч хэрэг мөрдөн байцаалт дуусаагүй байгаа тул хохирогч хэдэн удаа буудуулсан, яагаад түүнийг хөнөөх болсон зэргийг тодорхойлж дуусаагүй байгаа учраас хамаагүй мэдээлэл өгч болохгүй байна гэлээ.
Энэ хэргийн талаарх өмнөх мэдээллийг холбоотой мэдээ дээр дарж үзнэ үү.
Энэ хэргийн талаарх өмнөх мэдээллийг холбоотой мэдээ дээр дарж үзнэ үү.