
Аяны хүрээнд ЕБС-ийн сурагчдын дунд “Усны үнэ цэнэ, экологийн тэнцвэрт байдал, түүнийг хамгаалах нь” сэдэвт нийтлэлийн уралдаан, “Ус ба хүнсний аюулгүй байдал” сэдэвт гар зургийн уралдаан зарлажээ. Энэ нь сурагчдын мэдлэгийг сорих, усыг хайрлах, гамнах сэтгэлгээг төлөвшүүлж, усыг дээдлэх, эрхэмлэх ардын уламжлалт зан заншлыг өвлүүлэн үлдээх зорилгтой юм.
Мөн “Монгол орны ус ба хүнсний аюулгүй байдал ” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Усны газар энэ жил “Дэлхийн усны өдөр”-ийг “Ус ба хүнсний аюулгүй байдал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)