Цэргийн баярын өдрийг тохиолдуулан Улсын драмын эрдмийн театрын уран
бүтээлчид “Тэнгэрийн хүү” жүжгийг дахин тоглох гэж байна. “Тэнгэрийн
хүү” түүхэн жүжгийг найруулагч, СТА Н.Наранбаатар найруулж, жүжгийн
ерөнхий зураачаар СТА Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор УГЗ Т.Сэр-Од нар
ажилласан байна.

Цэргийн баярын өдрийг тохиолдуулан Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид “Тэнгэрийн хүү” жүжгийг дахин тоглох гэж байна. Тус жүжгийг найруулагч, СТА Н.Наранбаатар найруулж, жүжгийн ерөнхий зураачаар СТА Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор УГЗ Т.Сэр-Од нар ажилласан байна. Харин жүжгийн гол дүр Модун Шаньюйд жүжигчин Г.Эрдэнбилэг, Түмэн Шаньюйд Б.Жаргалсайхан, Түмэн Шанюйн их хатанд Н.Сувд, бага хатанд У.Уранчимэг, Арваадай хунтайжид С.Ариунбямба, Лүүсүү ванд П.Цэрэндагва нар тогложээ.Энэ сарын 18-ний 17.00 цагт “Тэнгэрийн хүү” жүжгийг тоглох юм.