
Учир нь хохирогчид болон шүүгдэгчдийн өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан байхад цагдан хорих шийдвэр гаргасан. Энэ нь хууль бус хэмээн үзэж байгаа юм.
Иймд шүүгдэгчдийн ар гэрийнхэн болон өмгөөлөгчид Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэд цагдан хорих шийдвэрийг эсэргүүцэн хүсэлт илгээсэн.
Сүхбаатар дүүргийн шүүх өнөөдөр цагдаагийн экс дарга нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг авч хэлэлцэж, захирамжид өөрчлөлт оруулсан ч цагдан хорих шийдвэрийг нь хэвээр үлдээсэн байна.
Уг захирамжид Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж буй цагдаагийн экс дарга нарыг Сүхбаатар дүүргийн цагдаа нараар харгалзуулахаар тусгажээ.Одоогоор тэднийг хэр хугацаанд цагдан хорих нь тодорхойгүй байна. Өмгөөлөгчдийнх хэлж буйгаар тэднийг дараагийн шүүх хурал хүртэл хорих бололтой. Одоогоор дараагийн шүүх хурлын тов гараагүй байгаа юм.
Б.Чимэг