Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, зүүн аймгуудын нутгаар багавтар,
бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр
бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн
нутгаар зүүн өмнөөс, төвийн нутгаар баруун өмнөөс, зүүн зүгийн нутгаар
хойноос, говийн нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Увс нуурын болон
Дархадын хотгор,

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, зүүн аймгуудын нутгаар багавтар, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, төвийн нутгаар баруун өмнөөс, зүүн зүгийн нутгаар хойноос, говийн нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 7-12 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 5-10 градус, говийн нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 хэм дулаан байна. Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 1-3 хэм дулаан байна. Өглөө таван цагт нийслэлд 14 хэм хүйтэн байлаа.