ГХЯ-ны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд Б.Батхишиг, Д.Ганхуяг нар өрсөлдлөө

Төрийн албаны зөвлөлөөс төрийн албан тушаалтны сонгон шалгаруулалтыг явууллаа. Энэ удаад Улсын бүртгэлийн ерөнхий газар, авто тээврийн газрын дарга болон Эрүүл мэндийн яам, гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулсан байна.Тухайлбал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалд тус газрын дэд даргаар ажиллаж байгаа Л.Амарсанаа, Монголын харилцаа холбооны ассоциаци төрийн бус байгууллагын захирал Л.Баяраа, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд тус яамны төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Баярт, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Түмэндэмбэрэл, Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд тус яамны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Б.Батхишиг, мөн тус яамны консулын газрын дарга Д.Ганхуяг нар өрсөлдөө. Энэ хүмүүсийн албан тушаалын томилолт эцсийн байдлаар өнөөдөр тодорхой болно. Манай сайт эргэн мэдээлнэ.