Хан ресурс" арбитрт давж заалдлаа

Орос, Монголын хамтарсан "Төв Азийн уран" компанийн 58 хувийг эзэмшдэг "Хан ресурс" компани арбитрын шүүхэд дахин хандсан байна. Учир нь ОХУ-ын Төрийн өмчит ураны компани "АRMZ" нь Канадын Онтарио мужийн шүүхээс гаргасан шийдвэрийг биелүүлээгүй юм байна. Тус шүүхээс "АRMZ" нь компанид 300 сая ам.долларын торгууль ногдуулсан боловч "Хан ресурс" компани нь Монголд ураны хайгуул болон олборлолт явуулахад саад учруулж байна гэж үзсэнээр дээрх шийдвэрийг биелүүлэхээс татгалзжээ. Олон улсын арбитрын шүүх дээрх маргааныг удахгүй шийдвэрлэх байх хэмээн "Хан ресурс"-ийнхэн илэрхийлсэн байна.